БНХАУ байгуулагдсан 75 жил, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүлээн авалт 9-р сарын 27-ний өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд боллоо.
Баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд, Их хурлын гишүүд, Засгийн газрын сайд нар болон Монгол улсад суугаа олон улсын дипломатууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцжээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэм хатагтай Шэнь Миньжуань арга хэмжээг нээж, Энэ үдэш бид Шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн давхар баярыг тэмдэглэхээр нэгэн дор цуглаад байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Та бүхнийг халуун дотноор хүлээн авч, чин сэтгэлийн талархал илэрхийлье! Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таныг хүрэлцэн ирсэнд онцгойлон талархаж буйгаа илэрхийлье гэсэн бөгөөд Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эргэн харахад, Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биенийхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм. Хятад, Монголын найрамдлын хамгийн тод илрэл нь харилцан туслалцах буюу 1950-аас 1960-аад оны үед, Монгол Улсад туслалцахаар ирсэн хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөр, цар тахлын цаг үеийн “Хонины хариуд цай” хэмээх сэтгэлд дулаан үйл явдал, Венчуаны газар хөдлөлт, малчны хотхоны цагаан зудын үед харилцан тусламжийн гараа сунгасан үйл явдлууд юм. Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.доллар зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл, хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм гэлээ.
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ баяр хүргэж хэлсэн үгэндээ, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулж, Монгол улсын иргэд, төр засгийн нэрийн өмнөөс Хятадын засгийн газар, найрамдалт Хятадын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгааг хүлээн авна уу. Монгол улс, БНХАУ бол уул усаараа холболдсон мөнхийн хөрш. Хоёр улсын найрамдалт харилцааны 75 жилийн түүхэнд хичээл зүтгэл хувь нэмрээ оруулсан хоёр улсын олон салбарын үе үеийн зүтгэлтнүүд та бүхэнд гүн талархал илэрхийлж байна. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд БНХАУ үсрэнгүй хөгжиж, Хятадын онцлогтой хөгжлийн түүхийг амжилттай цогцлоон, эдүүгээ дэлхийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гүрэн болсонд хөрш орны хувьд бид чин сэтгэлийн талархалтай байдаг. БНХАУ-ын хурдтай хөгжил, эдийн засгийн ололт амжилт нь хөрш орнууддаа шинэ боломж, шинэ хамтын ажиллагааны индрийг бий болгон өгсөн төдийгүй дэлхий дахинд Азийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна гэлээ.