Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Жэн Шаньжие хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: дотоодын үр ашигтай эрэлт хэрэгцээ хангалтгүй байгаа зэрэг асуудалд чиглүүлэн арга хэмжээ хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлогын гол талыг ард иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлэх, хэрэглээг дэмжихэд түлхүү хэрэгжүүлэх ёстой гэв.
Жэн Шаньжие хэлэхдээ, хэрэглээний хувьд, хэрэглээг дэмжих, ард иргэдийн амьжиргаанд үр өгөөжөө өгөхийг хослуулан, бага дунд орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Үүнд гурван тодорхой тал буй.
Тухайлбал нэгд, тодорхой бүлгүүдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Улсын баярын өмнөхөн нэн ядуу хүндрэлтэй, өнчин хүүхэд зэрэг гачигдалтай иргэдэд нэг удаагийн амьжиргааны тэтгэмжийг тараасан.
Хоёрт, томоохон хэмжээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөн хэрэглээний барааны худалдаанд хуучнаар шинийг солихыг уялдаатай болгож, өргөн хэрэглээний барааны хэрэглээ нэмэгдэхийг үргэлжлүүлэн дэмжиж байна.
Гуравт, ахмадуудыг асрах, хүүхэд асрах зэрэг үйлчилгээний хэрэглээг өргөжүүлнэ. Дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ зэрэг хэрэглээний шинэ хэлбэрийг хөгжүүлж, нийлүүлэлтийн талын хувьд дундаас дээд түвшний эрэлт хэрэгцээнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх эдгээр болно гэв.