Сэтгүүлч өнөөдөр Хятадын Ложистик хийгээд Худалдан авалтын Холбооноос мэдээлснээр, 10-р сард Хятад улсын олон улсын агаарын ачаа тээврийн шугамд үргэлжлэн шинэ чиглэлүүд нээгдэж, Европ болон Азийн чиглэл рүү хамгийн олон шинэ шугам бий болсон байна.
Хятадын Ложистик хийгээд Худалдан авалтын Холбооны Агаарын логистикийн салбар нийгэмлэгийн статистик мэдээгээр, 10-р сард бүх Хятадын хэмжээнд нийтдээ олон улсын агаарын ачаа тээврийн 18 шинэ чиглэл нээгдэж, долоо хоног бүр хоёр талдаа 30 гаруй нислэг нэмэгдсэн байна. Агаарын маршрутын бүтцийн үүднээс авч үзвэл, Европын 8, Азийн 7, Хойд Америкийн 3 агаарын шугам байдаг. Агаарын тээвэрийн нийт 14 компани оролцож байгаагийн дотор 7 нь дотоодын авиа компани юм. Ачааны бүтцийн хувьд, экспортын барааг голчлон хил дамнасан цахим худалдааны бараа, шинэ соргог бүтээгдэхүүн болон электрон бүтээгдэхүүн эзэлж байна.
Аравдугаар сарын 31-ний байдлаар, энэ онд бүх Хятадын хэмжээнд олон улсын агаарын ачаа тээврийн нийт 145 шинэ шугам нээгдэж, долоо хоног бүр хоёр талдаа 400 гаруй нислэг нэмэгдэж байна.