10-р сарын 28-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Америкийн зарим хэвлэл Хятадын “хакерын бүлэглэл” хэмээх асуудлыг дэвэргэж байгаа талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Америк бол сүлжээний мөрдлөгийн хуурамч өгүүлэмжийг зохиож, Хятад улсыг санаатайгаар гүтгэж, хилсдүүлж байна. Дэлхийн сүлжээний аюулгүй байдлыг хэн бодитоор заналхийлж байгааг холбогдох тайлангуудад тодорхой дурдсан байдаг. Тиймд хулгайч хүн “хулгайчийг барь” хэмээн хашхирах хариуцлагагүй үйлдлээ больж, дэлхий даяар сүлжээний довтолгоог хийхээ зогсоохыг, мөн кибер аюулгүй байдлын асуудлаар Хятад улсыг гүтгэн харлуулах оролдлогоо зогсоохыг Хятад улс Америкт зөвлөж байна гэв.