Шагнал гардуулах ёслолд цахилгаан илгээв
2024-10-16 14:50:34
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Америк Хятадын харилцааны үндэсний хорооны 2024 оны шагнал гардуулах ёслолын орон зоогийн хүлээн авалтад цахилгаан илгээжээ. 

Америк Хятадын харилцааны үндэсний хороо Хятад Америкийн олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаанд байнга хичээл зүтгэл гаргасаар ирснийг Ши Жиньпин дарга сайшаагаад, шагнал хүртсэнд Уильям Форд баяр хүргэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нь дэлхий хамгийн чухал хоёр талт харилцааны нэг юм, Хятадын тал харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамран ажиллаж, хамтдаа хожих зарчмын дагуу хоёр орны харилцааг зохицуулан шийдвэрлэсээр ирсэн. Мөн хоёр орон ийнхүү амжилттай яваа нь бие биедээ боломж авчрах төдийгүй хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэхээс биш саад тотгор болох ёсгүй гэж үзсэн байна. 

Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс тогтолцооны чанартай нээлттэй байдлаа улам өргөжүүлж, олон улсын тэргүүн зэрэглэлийн худалдааны орчныг бий болгож, сүпер зах зээл, дотоод хэрэгцээний давуу талаа сайтар бадруулах болно. Америк Хятадын харилцааны үндэсний хороо болон эл салбарынхан Хятад Америкийн харилцааны хөгжлийг дэмжиж, Сан Францискогийн алсын харааг бодит зүйл болгохын төлөө хичээн ажиллаж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээж, дэлхий нийтэд тогтвортой, эерэг хүчин нэмэрлэхийг найдаж байна гэжээ. 

Мөн өдөр, Америкийн ерөнхийлөгч Жо. Байден Америк Хятадын харилцааны үндэсний хорооны жил тутмын шагнал гардуулах ёслолын орон зоогийн хүлээн авалтад баярын цахилгаан илгээсэн байна.