Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг баталжээ
2024-09-25 10:19:43
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Сенат "Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын тухай хууль"-ийг санал нэгтэйгээр баталсан бөгөөд энэ нь АНУ-ын нууц албаны зүгээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гол гол хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой юм. Энэ тухай CCTV-гийн сурвалжлагч тухайн орон нутгийн цагаар 9-р сарын 24-нд мэдээлэв.

АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трамп энэ онд хоёр удаа "аллагын оролдлогод" өртсөний дараа, АНУ-ын Төлөөлөгчдийн танхим есдүгээр сарын 20-нд уг хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж, Сенатад хэлэлцүүлэхээр өргөн дэвшүүлсэн юм.

Уг хуулийн төслийн дагуу АНУ-ын Нууц албанаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгаалалтыг одоогийн ерөнхийлөгчдийнхтэй адил түвшинд хүргэх юм. Нэмж дурдахад, уг хуулийн төсөл нь ерөнхийлөгчийн түвшний хамгаалалтыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ч олгож, Нууц алба нэр дэвшигчдийн хамгаалалтын талаар Төлөөлөгчдийн танхим болон Сенатын удирдагчдад тогтмол мэдээлэхийг шаардах юм байна.