Хувьсгалын сэдэвт "Баруун хойдын он жилүүд" олон ангит кино дэлгэцээр гарав
2024-11-06 16:15:33
Share
Share this with Close
youtube WeChat

"Баруун хойдын он жилүүд" хэмээх гарчигтай хувьсгалын сэдэвт томоохон хэмжээний олон ангит кино 11-р сарын 5-ны 20:00 цагаас CCTV-1 ерөнхий сувгаар эхлэн гарч үзэгчдийн хүртээл болов. Энэхүү 39 анги бүхий олон ангит кино нь баруун хойдын өргөн уудам нутаг дахь дайн дажинтай хувьсгалын өнгөрсөн үеийн үйл явдлыг сэргээн тусгаж, Хятадын коммунист намын зориг санааг өвлөн уламжилсан болно.

"Баруун хойдын он жилүүд" кино нь намын түүхээр лавлалт болгож, Хятад улсын баруун хойд бүс нутагт болсон хувьсгалт он жилүүдийг урлагийн хэлбэрээр дүрслэн харуулж, Ши Жүншюнь нарын зэрэг ахмад үеийн үгээгүү ангийн хувьсгалчид намын болон ард түмний ашиг тусын төлөө агуу их хүсэл эрмэлзэл, тууштай итгэл үнэмшилтэйгээр цуст тэмцэл хийж, хатуу шаргуугаар эрэлхийлэл хийж, өчүүхэн оч төдий байснаасаа баруун хойдод дүрэлзэн ассан гувьсгалын гал болж, өчүүхэн төдий үлдсэн хувьсгалын баазыг хамгаалж байснаасаа доройтон суларсан Чан овогтныхыг түлхэн унагаж, үнэнээс зөвийг эрэлхийлэн, ард түмэнд түшиглэж, шинэ Хятад улсыг байгуулсан үүх түүхийг өгүүлсэн байна.