БРИКС-ийн Казанийн хэвлэл мэдээллийн яриа хэлцэл боллоо
2024-10-24 09:45:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 23-нд Хятадын төв радио, телевиз, ОХУ-ын Бүх Оросын үндэсний телевиз, өргөн нэвтрүүлгийн корпорацитай хамтран зохион байгуулсан БРИКС-ийн Казанийн хэвлэл мэдээллийн яриа хэлцэл болов.

Энэхүү яриа хэлцэл нь "Солилцоо, харилцан суралцах, хувь заяаны хамтын ирээдүй" уриан дор болж, БРИКС-ийн гишүүн орнуудын засгийн газрын албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүн нар БРИКС-ийн шинэчлэлийн түүх, дэлхий нийтэд мэдээ мэдээлэлийг бүх талаар, бодитой, шударгаар түгээх зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Уг яриа хэлцэлд Хятад, Орос, Бразил, Өмнөд Африк, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Беларусь болон бусад орны хэвлэл мэдээллийн хариуцлагатан, төрийн байгууллагуудын төлөөлөгчид, их дээд сургуулийн судалгааны төвийн ажилтнууд оролцов.