Буухиа хүргэлтийн бизнесийн орлого 1 их наяд юаниас давав
2024-09-30 15:55:58
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын үндэсний шуудангийн товчооноос мэдээлснээр, энэ он гарснаас хойш Хятад улсын буухиа шуудангийн хүргэлтийн бизнесийн орлого 1 их наяд юаниас давсан байна.

Хятадын Үндэсний шуудангийн товчооны тоо баримтаас үзвэл, 9-р сарын 29-ний байдлаар, энэ оны Хятад улсын буухиа хүргэлтийн бизнесийн орлого 1 их наяд юаниас давсан байна.

Саяхан, хил дамнасан цахим худалдааны платформын илгээмж, электрон дагалдах хэрэгсэл гээд 50 тонн ачаа ачсан буухиа ачааны нисэх онгоц Ханжөүгийн Шяошань хотоос Унгарын нийслэл Будапешт хүрэхээр нисэв. Эдгээр барааг Төв болон Зүүн Европт 6-12 цагийн дотор хүргэх бөгөөд 24 цагийн дотор Европын Холбооны бүх орнуудад хүргэх боломжтой ажээ.

Өдгөө Хятад улс орчин үеийн хүргэлтийн үйлчилгээний сүлжээний “төв холбоос+зам суваг+сүлжээ”-ний тогтолцоог бүрдүүлж, зам тээврийн цогц системд идэвхтэй нэвтэрч, улс орныг бүхэлд нь хамарсан, хөдөө орон нутагт гүнзгийрсэн, дэлхий даяар холболдсон шуудангийн буухиа үйлчилгээний сүлжээг бий болгож байна. Шуудангийн буухиа хүргэлтийн салбар нь 200 шахам бүрэн тоноглогдсон ачааны нисэх онгоц, 270 мянга гаруй буухиа үйлчилгээний машин, хот хөдөөд тархсан 413 мянган төрөл бүрийн бизнесийн цэгүүдтэй юм. 3000 шахам төрөл бүрийн түгээлтийн төвүүд өдөр бүр 400 сая гаруй буухиа илгээмжийг зөөвөрлөдөг. Бэйдөү навигаци, 5G технологи, хиймэл оюун ухаан буухиа хүргэлтийн үйл ажиллагааны бүх тал дээр тасралтгүй нэгтгэгдэж, үр ашгийг дээшлүүлж, зардлыг бууруулж байна.