9-р сарын 29-ний үдээс өмнө БНХАУ-ын төрийн дээд одон медаль болон төрийн хүндэт цол гардуулах ёслол Ардын их хурлын ордонд сүр жавхлантай болов. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин төрийн дээд одон медаль болон төрийн хүндэт цол гардуулах ёслолд чухал үг хэллээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхий дээр Хятадын ард түмэнтэй хамт байсан зорилго нэгтэй, зам нэгтэй эртний найз нөхөд, сайн найзууд олон байсан, өнөөдөр "Найрамдлын одон"-оор шагнуулсан хатагтай Дилма Руссеф бол тэдгээрийн дотрох шилдэг төлөөлөгчдийн нэг юм. Хятад улсын хөгжил, Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан олон улсын анд нөхдөө Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй юм! Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй гар нийлэн, дэлхийн энх тайвныг хамгаалж, хамтын хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтний нэн сайн сайхан ирээдүйг бүтээхэд бэлэн байна! гэжээ.