Явуулын эфирээс хэрэгтэй бүхнээ авч байна
2024-10-28 10:40:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн И Ү хотын зээл гудамж, хорооллын газруудаар "Эфирийн сургалт", "инфлүүнсэрийн бааз", "нийлүүлэлтийн сүлжээ" гэх зэрэг үгсээс бүрдсэн пайз илэрхийлэл, сурталчилгааны самбарууд хаа сайгүй харагдах болжээ. Цахим худалдааны бизнес эрхлэх халуун орчинд насны ялгаагүй бүгд л цахим худалдааны зах зээлээс хэрэгтэй зүйлээ олж авахыг бодно. Сүүлийн үед "тэг зардал" нэртэй явуулын эфир И Ү-гийн зах зээлд маш алдартай болжээ. Тэд зах, дэлгүүр, агуулахад явуулын эфир ажиллуулж, бараа бүтээгдэхүүнээ зарах болсон нь аль алиндаа ашигтай байж, хүссэн бүхнээ авах боломжтой. 

И Ү олон улсын худалдааны төвөөс 2 км-ийн зайд байрлах, 13,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хадгалах агуулахтай Chinagoods-ын үүлэн агуулах нь үнэт эдлэлийн хэрэгслүүдээр гол болгосон 100 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн хангадаг. Үүний зэрэгцээ шууд эфирийн 2 өрөө, бүтээгдэхүүн сонгох 1 өрөөтэй, 20 гаруй инфлүүнсэр нэгэн зэрэг лайв хийх боломжтой бөгөөд 24 цагийн турш дэлхий дахинд хандан үнэ төлбөргүй лайв хийдэг. 

Шууд эфирийн бааз туршилтын журмаар ажилласан хугацаанд Сингапурын инфлүүнсэр Анчлини шууд эфирдээ 3 цаг лайв хийгээд 2 сая 900 мянган юанийн үнэт эдлэл заржээ. "Шууд эфир нь үнэт эдлэлийн салбарын борлуулалтын шинэ загварыг нээснээр, үйлчлүүлэгч болон инфлүүнсэрийн аль алинд нь ашигтай байна" гэж И Ү худалдааны группийн үнэт эдлэлийн салбарын холбогдох хариуцлагатан хэлж байлаа.