CGTN-ий санал асуулга | Дэлхийн засаглал "Риогийн цаг"-т орлоо
2024-11-17 15:48:53
Share
Share this with Close
youtube WeChat

"Дэлхийн өмнөд" нь "Хятад улсын хариулт"-ыг хүлээж байна. 2024 оны G20-ийн дээд хэмжээний уулзалтын "Шударга дэлхий болон тогтвортой гарагийг бий болгоё" хэмээх гол сэдэв нь үймээн донсолгоотой, өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал, засаглалын ээдрээтэй бэрхшээлтэй асуудалд хариу арга хэмжээ авахыг зорьж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ: "G20-ийн гишүүд бол дэлхийн болон бүс нутгийн том гүрнүүд бөгөөд том гүрний үүрэг хариуцлагыг харуулж, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, бүх улс орнуудын хөгжил, хүн төрөлхтний сайн сайхан болон дэлхийн хөгжил дэвшлийг эрэлхийлэх ёстой" гэсэн юм. ХТРТ-ийн CGTN сувгаас дэлхийн өнцөг булан бүр дэх интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаас харахад, санал асуулгад оролцогчид Ши Жиньпин даргын хэлсэн үгтэй маш их санал нийлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгоход Хятад улсын оруулсан эерэг хувь нэмрийг нааштай үнэлсэн байна.

Эдийн засгийн өсөлт сул, хүнс, эрчим хүчний хямрал давхацсан, геополитикийн зөрчилдөөн байнга гарч, дэлхийн засаглалын алдагдал нэмэгдсээр байна... Дэлхий дахинд тулгамдаж буй сорилтууд ар араасаа гарч буй учраас G20-ийн гишүүд "засаглалын жор" яаралтай гаргах шаардлагатай болж байна. Судалгаанд оролцогчдын 80.9 хувь нь G20 бол олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн боломжоо хуваалцах индэр юм, олон улсын хамтын нийгэмлэгийн тодорхойгүй байдал, сорилтыг шийдвэрлэхийн тулд талууд хамтран ажиллах хэрэгтэй гэж хариулжээ. Сорилтод хамгийн их өртсөн улс орнууд бол "Дэлхийн өмнөд"-ийн орнууд юм, энэ талаар тус санал асуулгад оролцогчдын 67.1 хувь нь G20-ийн дээд хэмжээний уулзалтаар "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын хөгжлийн хүсэл эрмэлзэлд анхаарал хандуулж, олон улсын үйл хэрэг дэх "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын үүрэг, нөлөөг үр дүнтэй нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна гэжээ. Санал асуулгад оролцогчдын өөр 73.4 хувь нь G20-ийн гишүүдийг "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын нийтлэг анхаарал хандуулж буй уур амьсгалын засаглалын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, дэлхийн эдийн засгийн ногоон өөрчлөлтийг дэмжихийг найдаж байна гэж хариулжээ.

Хятад улс бол хөгжиж буй хамгийн том орон, "Дэлхийн өмнөд"-ийн чухал гишүүн орны хувьд, G20-ийн олон талт хамтын ажиллагааны механизмаар дамжуулан "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын олон улсын үйл хэрэг дэх дуу хоолой, төлөөлөх шинж чанарыг ахиулах үүрэг хүлээсээр ирсэн юм. Хятад улс бол Африкийн холбоог G20-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн анхны орон. Хятад улс дэлхийн 150 гаруй оронтой гар нийлэн "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж, дэлхийн 100 гаруй улс орон, НҮБ зэрэг олон улсын байгууллагатай дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааг ахиулж, Хятад улс ямагт нээлттэй уужуу багтаамжтай байр сууриар "Дэлхийн өмнөд"-ийн орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцаж, дэлхийн засаглалд хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Сүлжээ ашиглагч @Shining237 хэлсэнчлэн: "Хятад улс дэлхий дахинд шинэ жишиг тогтоож байна".

Судалгаанд оролцогчдын 92.8 хувь нь Хятад улс дэлхийн засаглал дахь "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын төлөөлөх шинж чанар, дуу хоолойг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэж хариулсан байна.

Санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 7469 интернет ашиглагчид санал асуулгад оролцож, санал бодлоо илэрхийлжээ.