Вьетнамын даргад баяр хүргэв
2024-10-22 18:36:21
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Луонг Куонгд цахилгаан илгээж, Вьетнам улсын даргын албан тушаалд орсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд миний бие Вьетнамын удирдагч нөхөдтэй стратегийн нягт харилцаа холбоогоо хадгалж байгаа бөгөөд хоёр орны харилцаа стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцын шинэ эринд орохыг хамтран удирдаж байгаа юм. Хятад Вьетнамын харилцааны хөгжлийг би маш чухалд үздэг. Дарга Луонг Куонгтой хатмран зүтгэж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг гүнзгий бодитой байгуулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.