АНУ-ын хэвлэл үнэн худлыг урвуулж, буруугаа бусдад тохохыг оролдож байна
2024-10-28 18:49:16
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 28-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргаллаа.

Сэтгүүлч: “Уолл Стрит” сэтгүүлийн мэдээлснээр, барууны орнууд Хятад улс “урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд тагнуулын үйл ажиллагаа явуулж, өрсөлдөгч улсуудад эвдрэг учруулан, улмаар өөрийн орны эдийн засгаа бэхжүүлэхийг зорьж байна”. Барууны тагнуулын байгууллагууд үүнийг зогсоох хүчин чадалгүй байна хэмээн мэдээлжээ. Хятадын тал энэ талаар ямар байр суурьтай байна ?

Лин Жянь: Энэхүү мэдээлэлд ямар бодит үндэслэл байгаа талаар би хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үед зарим барууны хэвлэл Хятад улс тагнуулын үйл ажиллагаа явуулж байна гэх хуурамч мэдээллийг дэвэргэж байгаа ч бодит баримт, нотолгоо гэхээсээ илүү цуурхал, таамаглалаас өөр зүйл байхгүй байна.

Яг бодит гэрч баримтын дагуу үнэнхийг хэлэхэд, сүүлийн үед АНУ-ын Төв тагнуулын газар (CIA) нийгмийн сүлжээгээр Хятадын иргэдийг хууран мэхэлж, тэднийг хамтран ажиллахыг ятгах зорилгоор хятад хэл дээр мэдээлэл нийтэлж байна. Энэ нь Хятадын үндэсний ашиг сонирхолд ноцтой халдсан хэрэг юм. Хятад улс гадаад дахь Хятадын эсрэг хүчний нэвтрэх, хөндлөнгөөс оролцох оролдлогыг тууштай эсэргүүцэн, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг батлан хамгаалах болно гэжээ.

Лин Жянь цааш нь хэлэхдээ, АНУ-ын Төв тагнуулын газар олон жилийн туршид бусад улсын нууц мэдээллийг хулгайлах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, засгийн газруудыг нь унагах оролдлогыг байнга хийж ирсэн. АНУ Хятадын эсрэг тагнуулын үйл ажиллагаагаа зогсоож байгаагүйгээс гадна холбоотон орнуудаа ч мөн удаан хугацаанд өргөн хүрээнд чагнаж, мэдээллийг нь хулгайлсаар ирсэн. Нэг талаар дэлхий нийтэд тагнуулын үйл ажиллагаа явуулж байж, нөгөө талаар бусад улсыг тагнуулын аюул заналд буруутгаж байгаа нь үнэн худлыг урвуулсан, буруугаа бусдад тохох гэсэн оролдлого юм. Иймд АНУ буруу үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, бусад улсыг гүтгэх, харлуулах явдлаа орхиж, дэлхий дахинд илүү их хямрал, тогтворгүй байдлыг үүсгэхээс татгалзах ёстой гэжээ.