Филиппин дэх Америкийн Элчин сайдын яам саяхан мэдэгдэл гаргаж, Филиппиний эргийн хамгаалалтын хүчийг шинэчлэхэд Америк 8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Өнгөн дээрээ энэ бол Филиппин Америкийн "Энэтхэг-Номхон далайн стратеги"-тэй хамтран ажиллаж Өмнөд тэнгист үймээн дэгдээхийн тулд олж авсан "амттан" юм. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү "амттан"-ы ард Филиппин маш их золиос хийх болно.
Америк Филиппинд дунд тусгалын пуужин байршуулснаас эхэлж ярья. Энэ оны дөрөвдүгээр сард Америк, Филиппиний хамтарсан цэргийн сургуулилтыг далимдуулан "Тайфон" хуурай газрын дунд тусгалын пуужингийн системийг Филиппиний Лузон аралд байршуулсан юм. Энэ нь Америк анх удаа дунд тусгалын пуужингуудыг хилийн чанадад болон Ази-Номхон далайн бүс нутагт байрлуулж байгаа тохиолдол бөгөөд мөн Америк 2019 онд Дунд тусгалын цөмийн зэвсгийн гэрээнээс гарснаас хойш анх удаа ийм стратегийн зэвсгийг байршуулж байгаа явдал юм. Энэ нь Филиппинд "аюулгүй байдал" авчирна гэж Америк мэдэгдэж байгаа ч бодоод үз дээ, цөмийн зэвсэг эзэмшигч гүрэн бусад орны босгон дээр довтолгооны стратегийн зэвсгийг байрлуулна гэдэг яг юу гэсэн үг вэ? Энэ нь бүс нутгийн энх тайванд ноцтой заналхийлж, зэвсгээр хөөцөлдөх, хурцадмал сөргөлдөөнийг бий болгох нь гарцаагүй. Эргэн тойрны олон орны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа Филиппиний армийн төлөөлөгч долдугаар сард "Тайфон" системийг хамгийн сүүлд есдүгээр сар гэхэд Америк руу буцааж илгээнэ гэж мэдэгдэв. Гэвч тун удалгүй Филиппиний армийн хэвлэлийн төлөөлөгч "Тайфон" системийг Филиппинд хэр удаан байрлуулахыг Америк шийднэ ч гэх...
Филиппиний орон гаран байдал хөрш орнуудын дургүйцлийг төрүүлснээр барахгүй дотооддоо ч маш чанга шүүмжлэлд өртсөн юм. Филиппиний одоогийн ерөнхийлөгчийн эгч, Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Айми хэлэхдээ, Маркосын засгийн газар Филиппинийг "аюултай төөрөлд" удирдаж байна гэсэн бол Сенатын цөөнхийн удирдагч Аквилино Пиментел III "эдгээр пуужингийн хөөргөх товчлуурыг Филиппин удирддаггүй тул гадаадынхан Филиппинийг хэзээ тулааны талбар болгохоо шийдэж чадна" гэсэн байна.
Тэгвэл тусгаар тогтносон улсын хувьд Филиппин яагаад “чи миний гэрийн эзэн” хэмээн чанга хашхирч, Америкийн боол мэт аашилж байгаа юм бэ? Үүний цаана олон шалтгаан бий.
Түүхийн хувьд Филиппин улс нь Америкийн колоничлолд олон жил байж, гаднын колоничлолын уламжлалт соёлын гүн гүнзгий нөлөөнд автсан байдаг. Өнөөдрийг хүртэл үүнийг Филиппиний сурах бичгүүдээс харж болно. Энэ оны есдүгээр сард олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Филиппиний Боловсролын яамнаас хэвлүүлсэн 5-7-р ангийн нийгмийн ухааны сурах бичгүүдэд Америк Филиппинийг колоничилсон түүхийг гоёсон агуулга бичиж оруулсан ч Америк-Филиппиний дайнд амиа алдсан 200 гаруй мянган филиппинчүүдийн талаар огт дурдаагүй тухай мэдээлсэн юм.
Дипломат талаас нь авч үзвэл Филиппиний одоогийн засгийн газар Америкт дуулгавартай байгаа нь илт харагдаж байна. Филиппиний Олон улсын аюулгүй байдлын судалгааны нийгэмлэгийн дарга Роммел Банлаои саяхан Шяншаний форум дээр "Бид Хятадын эсрэг хүчтэй хандлагатай барууны орнуудад колоничлогдсон", АСЕАН-ы үүсгэн байгуулагч орнуудын нэг болохын хувьд "Бидний гадаад бодлого Америк биш АСЕАН-ы арга барилын дагуу байх ёстой" гэжээ.
Практик талаас нь авч үзвэл, Филиппиний засгийн газар "Америк бол даруй хамгийн том өмөг түшиг" гэж үзэж байгаа боловч үнэндээ Америкийн шатрын хөлөг болсноо анзаараагүй нь өрөвдөлтэй. 2023 оноос хойш Америк "Энэтхэг-Номхон далайн стратеги"-э урагшлуулахын тулд Хятад улстай өмнөд тэнгисийн усан хилд маргаатай байгаа Филиппинийг өөртөө татаж, дипломат ажиллагаа, тагнуул, олон нийтийн санаа бодолд Филиппинд "дэмжлэг үзүүлэн", Америкт түшиглэж аюулгүйн баталгаа, эдийн засгийн хөгжлийн давхар ашиг хүртэж болно гэсэн уран зөгнөлийг Филиппиний тархинд суулгажээ.
Тэгвэл Америк үнэхээр найдвартай юу? Филиппиний Америкаас олсон "ашиг" нь чухам амттан уу, аль эсвэл хор уу?
Долоодугаар сарын сүүлчээр Филиппинд 500 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласнаас эхлээд саяхан Филиппиний эргийн хамгаалалтыг шинэчлэхэд зориулж саяхан зарласан 8 сая ам.доллар хүртэл энэ бүхэн нь тийм амар хөрсөнд бууж хэрэгжиж чадахгүй байж мэдэхийг олон шинжээч хэлж байна. Жишээ нь эдгээр тусламж нь маш олон дагалт нөхцөл шаардлагатай бөгөөд цэрэг армийг сургаж бэлтгэхэд зохих сургалтын төлбөр төлөхийг ч шаарддаг. Энэ нь Америкийн Украинд үзүүлж буй тусламжаар нотлогдсон. Энэ оны эхээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкен "Украинд үзүүлэх цэргийн тусламжийн ихэнх нь Америкт буцаж ирж, Америкт олон тооны ажлын байр бий болно" гэж мэдэгдсэн юм.
Үнэн хэрэгтээ Америк тусламжийн сан болон дайны эрсдэлийг бий болгож, хямд зардлаа асар их ашгаар сольж мөнгө олдог нь нууц биш. 2023 онд Америкийн гадагшаа экспортолсон зэр зэвсгийн борлуулалтын хэмжээ дээд амжилт буюу 238 тэрбум ам.долларт хүрсэн юм. Гэсэн хэдий ч энэ нь холбогдох орнуудад зөрчилдөөн, үймээн самуун, хуваагдал, сөргөлдөөнийг авчирсан. Өнөөдөр Америк хуучин арга, заль мэхээ давтаж, Филиппинийг Өмнөд тэнгисийн мөргөлдөөнд улам гүн шигтгэж, бууны нохой болгон ашиглаж байна.