10-р сарын 28-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргаллаа.
Сэтгүүлч: Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын 50 дахь удаагийн сонгуульд Японы эрх баригч эвсэл олонхын суудал авч чадаагүй. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?
Лин Жянь: Энэ бол Японы дотоод хэрэг тул Хятад улс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Хятад, Японы харилцаа урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ. Японы тал Хятадын талтай харилцан хүндэтгэлийн зарчмыг баримталж, Хятад-Японы дөрвөн улс төрийн баримт бичгийн зарчим, харилцан ойлголцлыг тууштай мөрдөж, хоёр улсын стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулан, шинэ эрин үеийн шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой Хятад-Япон харилцааг хамтран бүтээхэд анхаарч ажиллана гэж найдаж байна гэв.