Ши Жиньпин, Маттарелла нар хурлын төлөөлөгчидтэй уулзав
2024-11-08 20:26:31
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 8-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин, Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла нар Хятад, Италийн соёлын хамтын ажиллагааны механизмын хурал, Хятад, Италийн их сургуулийн захирлуудын яриа хэлэлцээнд оролцож буй хоёр талын төлөөлөгчдийг Бээжинд хүлээн авч уулзав.

Хоёр тэргүүн Хятад Италийн соёл, их сургуулийн хамтын ажиллагааны талаар хоёр талын төлөөлөгчдийн тайланг сонссон байна. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Италийн олон мянган жилийн найрсаг харилцаа холбоо нь хоёр орны соёлын солилцоог тэтгэж ирсэн юм. Эртний Торгоны зам нь өрнө дорно хоорондын солилцоог нээж өгсөн бол Марко Поло нь барууны ертөнцийн Хятадыг ойлгох цонхыг нээж, үе үеийн элч нар хоёр орны найрамдлын хуудсыг бичиглэж, дэлхийн адил бус соёл иргэншлийн эрх тэгш яриа хэлэлцээ, хамтын хөгжлийн үлгэр жишээг бий болгосоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд, Хятад, Италийн соёлын хамтын ажиллагааны механизм нь хоёр орны соёл, аялал жуулчлалын жилийн ажиллагааг харилцан зохион байгуулахад түлхэц өгч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын найрсаг харилцааны  анхны загварыг бий болгож, хоёр орны их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний болон залуучуудын солилцоог эрчимтэй явуулж, шинээр гарч ирж буй салбаруудын хамтарсан судалгааг өргөжүүлж, баялаг үр дүнд хүрсэн байна.

Маттарелла Итали-Хятадын соёлын хамтын ажиллагааны механизм болон Их сургуулийн захирлуудын яриа хэлэлцээний хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдал, хамтын ажиллагааг ахиулахад оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Хоёр тал ард түмэн, соёлын солилцооны гүүрийг олноор байгуулж, эв нэгдлийг бэхжүүлж, сөргөлдөөнийг эсэргүүцэн, Итали Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бат бөх үндэс суурь тавьж, дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.