Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2024-11-27 11:20:41
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 26-нд НҮБ "Палестины ард түмэнтэй эв санаа нэгтэй байх олон улсын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бага хурал зохион байгуулж, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын гол цөм бөгөөд олон улсын шударга, төв ёстой холбоотой юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолыг бүх талаар, үр дүнтэй хэрэгжүүлж, галаа зогсоож, дайныг аль болох хурдан зогсоож, бүс нутгийн байдлыг намжаах нь нэн тэргүүний зорилт юм. Үндсэн шийдэл нь гэвэл "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлж, Палестины асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад тус дөхөм үзүүлэх явдал юм, 1967 оны хил дээр суурилсан, зүүн Иерусалимыг нийслэлээ болгосон, бүрэн тусгаар тогтносон Палестин улсыг байгуулж, Палестины ард түмний төрт улс байх, оршин тогтнох, эх орондоо буцаж ирэх эрхийг биелүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээх шударга үйлсийг тууштай дэмжиж, Палестины бүлэглэлүүд эв нэгдлээ бэхжүүлэхийг дэмжсээр ирсэн юм, “Хуваагдлыг зогсоож, Палестины үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх тухай Бээжингийн тунхаглал”-ыг хэрэгжүүлж, дотоод эвлэрэлд хүрэх ёстой. Палестин албан ёсоор НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохыг Хятад улс тууштай дэмжиж, илүү их цар хүрээтэй, илүү эрх мэдэлтэй, илүү үр дүнтэй олон улсын энх тайвны бага хурал зохион байгуулахыг дэмжинэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлэн хамт байж, дайныг намжааж, алж хядахыг таслан зогсоох талаар хамтдаа хүчин зүтгэж, НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг үргэлжлэн Газын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг дэмжиж, Палестины асуудлыг "хоёр улсын шийдэл"-ийн зөв зам руу буцан орохыг урагшлуулж, бүх талын, шударга бөгөөд тогтвортой шийдэлд аль болох түргэн хүрэх ёстой гэжээ.