Ши Жиньпин Словакийн Ерөнхий сайдтай уулзав
2024-11-01 16:09:49
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 1-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Словакийн ерөнхий сайд Роберт Фицотой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад, Словак дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Олон жилийн турш, хоёр орон найрамдалт харилцаагаа хадгалж, олон салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээсээр ирлээ. Бид Хятад, Словакийн харилцааг стратегийн түншлэлийн харилцааны түвшинд гаргахаар шийдэж тохиролцож байгаа нь хоёр орны цаашдын хөгжлийн эрэлт шаардлагад нийцээд зогсохгүй, хоёр талт хамтын ажиллагааг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх болно. Хятад улс Словакийн талтай хамтран хоёр орны харилцааны хөгжлийн цоо шинэ хуудсыг бичиглэхэд бэлэн байна гэжээ.