11-р сарын 12-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Филиппин Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн талаар сурвалжлагч асуув.
Линь Жянь үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятад Филиппиний тэнгисийн маргаан удаа бүр улам хурцдаж байгаа нь Филиппиний хууль зөрчсөн үйлдэл, өдөөн хатгалгаас үүдэлтэй. Филиппин хамгийн түрүүнд зөрчлийг үйлдсэн учраас Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах болсон юм. Хэрэв Филиппиний тал зөрчил гаргахгүй, өдөөн хатгахаа зогсоовол, тэнгисийн байдалд дахин үймээн самуунтай гарахгүй юм гэжээ.