Бразилын олон улсын зүтгэлтнүүд: Ши Жиньпин даргын айлчлал Бразил Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломж авчрахыг хүсэн хүлээж байна
2024-11-17 15:53:47
Share
Share this with Close
youtube WeChat

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Рио де Жанейро хотод очиж, G20-ийн удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтад оролцож, Бразилд төрийн айлчлал хийх юм.

Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг цаашид ахиулна гэж Бразилын олон салбарын хүмүүс хүсэн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Бразилын Хятад судлалын төвийн захирал Ронни Линс хэлэхдээ: Ши Жиньпин дарга Бразилд айлчлах нь Бразил Хятадын харилцааг Хятад улс чухалчилж байгаа, түүнчлэн Бразил улсын Хятад улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгааг харуулж байна. Бразил, Хятад хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хамтдаа амжилтад хүрэхэд ашигтай. Бразилын "дахин үйлдвэржилт"-ийн үйл явцад Хятад улс асар их тусламж үзүүлж чадна гэв.

Бразилын Салхины эрчим хүчний нийгэмлэгийн гүйцэтгэх дарга Елибиа Ганнум хэлэхдээ: Бразил Хятад хоёр орон тогтвортой хөгжлийн замыг тууштай баримтлах нь чухал. Хоёр улс тус тусын боломжтой, БРИКС, G20 зэрэг хамтын ажиллагааны хүрээнд удирдан чиглүүлэх чадвартай бөгөөд бодлого боловсруулахад нөлөөлөх, гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх чадвартай гэв.