Ши Жиньпин Тунисын ерөнхийлөгч Каис Саидад баяр хүргэв
2024-10-10 11:05:22
Share
Share this with Close
youtube WeChat

10 дугаар сарын 9-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Каис Саидад цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Тунис Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс болон Тунисын уламжлалт найрамдал гүн зузаан юм. Сүүлийн жилүүдэд, та бидний хамтын удирдан дагуулалтаар хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрч, уламжлалт найрамдал тусралтгүй гүнзгийрсээр ирэв. 2024 оны 5 дугаар сард та Хятад улсад амжилттай төрийн айлчлал хийж, Хятад Тунис стратегийн түншийн харилцаа байгуулсныг зарлаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан билээ. Хятад Тунисын харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд тантай хамт хичээн зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйгаар боломж болгон Хятад Тунисын найрсаг харилцааг цаашид өвлөн уламжилж, олон салбарын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Тунисын стратегийн түншийн харилцааг тогтвортой ахиулахад бэлэн байна гэжээ.