Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тушаалд гарын үсэг зурав
2024-11-01 09:50:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан тушаалд гарын үсэг зурж, "Нөөцийн цэргийн албан хаагчдыг удирдах түр журам"-ыг нийтлэв.

Уг “Журам” нь Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаагаар жолоодлого болгохыг баримталж, цэргийн хүчийг бэхжүүлэх Ши Жиньпиний үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, "БНХАУ-ын нөөцийн цэргийн албан хаагчдын тухай хууль"-ийн хэрэгжилтийг ахиулахад анхаарч, тодорхой чиг баримжаа, тодорхой шатлал, туслах систем бүхий шинэ эриний нөөцийн цэргийн албан хаагчдын удирдлагын тогтолцооны системийг бүрдүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлж, нөөцийн цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулах, элсүүлэх, цолоор шагнах, албан тушаалд томилох, сурган хүмүүжүүлэх, үнэлэх, цалин хөлсний баталгаа гаргах болон нөөцөөс хасах гэх мэт тогтолцоог боловсронгуй болгон сайжруулж, нөөцийн цэргийн албан хаагчдын анги нэгжийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.