Орост өдөрт 1150 хүн чихрийн шижин өвчнөөр оношлогдож байна, тус улс чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор оношилгоо, эмчилгээний төвүүдийг идэвхтэй байгуулж, эмчилгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, иргэдийн биеийн үзлэгийг дэмжиж байна гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Аравдугаар сарын 28-29-нд Оросын "Үндэсний эрүүл мэнд"-ийн гурав дахь бага хурал Москвад болов. Уулзалтын үеэр ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Үндэсний эндокринологийн судалгааны төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд, Оросын оршин суугчдын гуравны нэг нь таргалалт, мариа ихтэй байгаа бөгөөд тэдний 30 хувь нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна. Тоо бүртгэлд харуулснаар, Орос даяар өдөр бүр 1150 хүн чихрийн шижин өвчнөөр оношлогдож буй бөгөөд гол нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин олох тохиолдол ихтэй байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Орос улс чихрийн шижин, мөн түүнээс болсон зүрх судасны болон тархины судасны хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ихээхэн ач холбогдол өгч, дотоод шүүрлийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг орон даяар нэмж байгуулан, одоо байгаа эмнэлгийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулж, шинэчлэхээр төлөвлөж байна.