Сэтгүүлч Хятадын Олон улсын хөгжлийн албанаас мэдээлснээр, 2024 оны Улс орнуудын үнэлгээний чадавхийн дэлхийн бага хурал 10-р сарын 14-нд Бээжин хотноо зохиогдох болно гэлээ.
Эх сурвалжид мэдээлснээр, уг арга хэмжээнд 100 гаруй улс орны засгийн газар, олон улсын байгууллага, судалгааны төвөөс дотоод гадаадын 500 гаруй төлөөлөл оролцох юм байна.
Уг бага хурлаар дамжуулан талуудын олон нийтийн бодлогын үнэлгээний стратеги, арга хэрэгсэл, практик туршлагыг нэгтгэн, улс орнуудын үнэлгээний чадавхыг бэхжүүлэхийг зорин, улмаар НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтыг талууд хамтдаа биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьжээ. 2009 оноос хойш Өмнөд Африк, Бразил, Египет зэрэг орнууд зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Хятад улсад зохиогдож байгаагаараа онцлог болж байна.