Ли Чян Лаос улсын дарга Тонглун Сисулиттай уулзалт хийжээ
2024-10-12 10:21:48
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулиттай уулзалт хийжээ. 

Ши Жиньпин даргын Лаос улсын дарга Тонглун Сисулит хүргэж буй мэндчилгээг Ли Чян уламжлаад цааш нь хэлэхдээ, Хятад улс Лаосыг хөршийн дипломат бодлогын чухал байранд тавьсаар ирсэн юм. Мөн Лаосын талтай хоёр нам, хоёр орны хамаг дээд удирдагчийн стратегийн дайчлалт дор Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, “бүс зам зам” санаачилга ба Лаосын “Далайд гарцгүй улсын шинэ гарц” стратегийн холболтыг ахиулж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Тонглун Сисулит Ши Жиньпин даргад мэндчилгээ уламжлахыг хүсээд цааш нь хэлэхдээ, Лаосын тал Хятад улстай өндөр түвшний харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байна, мөн хоёр орны төмөр зам зэрэг гол төслүүдийг урагшлуулж, хүмүүнлэгийн солилцоогоо бэхжүүлж, Лаос Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг нэн өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ. 

Мөн өдөр Ли Чян Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихантай уулзалт хийжээ.