Хятад улс бол даяарчлалын оролцогч, мөн ахиулагч мөн
2024-09-25 19:04:31
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 25-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь даргалан хуралдуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгүүлч: Саяхан өндөрлөсөн 2024 оны дэлхийн үйлдвэрлэл, боловсруулах салбарын бага хурлын үеэр Хуралд компаниуд арилжааны зориулалттай сансар судлал, хүн дүрст робот, квант компьютер зэрэг хамаг шинэ бүтээлүүдээ танилцуулсан юм. Хятадын технологийн шинэчлэл бусдыг даган алхдаг байснаас тэргүүлж явдаг болсон гэж олон улс үзэх болсон. Энэ тухай та ямар байр суурьтай байна?

Линь Жянь: Технологи бол 1 дүгээр үйлдвэрлэлийн хүчин, харин инновац бол хөгжлийн 1 дүгээр хөдөлгөгч хүч юм. Хятадын нам засгаас технологи, инновацыг улс орны ерөнхий хөгжлийн гол цөм байранд тавьсаар ирсэн. 75 жилийн шаргуу хичээл зүтгэлээр дэлхийн хамгийн боловсронгуй судалгаа шинжилгээний тогтолцоо, хамаг өргөн цар хүрээтэй боловсон хүчний эгнээг бүрдүүлж, суурь судалгаа нь шинэ амжилтад хүрч, өндөр технологийн салбар үсрэнгүй хөгжлийг биелүүлж, өндөр чанартай хөгжлийг эрчимтэй ахиулж, үндэсний инновацын тогтолцооны бүтээн байгуулалтын чанарыг улам сайжруулсан юм. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн инновацын индекс” тайланд тэмдэглэснээр, 2023 онд Хятадын шинэчлэл, инновацын чадавх дэлхийд 12 дугаарт жагссан бол уг жагсаалтын эхний 30 орон доторх дундын орлоготой цорын ганц орон болсон юм.

Хятад улс бол даяарчлалын оролцогч, ач тусыг нь хүртэгч төдийгүй хувь нэмрээ оруулагч, түлхэн ахиулагч юм. Нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй үзэл баримтлалыг мөрдөн, талуудтай хамтдаа харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааны шинэ загварыг хайн судалсаар ирсэн бөгөөд нөөц баялгаа хуваалцан, давуу талаараа харилцан нөхөх талд анхаарч, тулгарч буй нийтлэг сорилт, хүндрэлтэй асуудлыг гар нийлэн шийдэх гарц замыг хайсаар ирсэн гэжээ.