10-р сарын 29-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиань ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалах үед "БНАСАУ-ын гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж, тус орны цэргүүд Орост сургуулилалт хийж байна. ОХУ болон БНАСАУ-ын хамтын ажиллагаанд Хятад улс ямар байр суурьтай байна?" хэмээн сэтгүүлч асуужээ.
Линь Жиань хариулахдаа, Украины хямралын асуудлаарх Хятадын байр суурь тууштай, тодорхой юм. Нөхцөл байдлыг зөөлрүүлэхийг Хятад улс талуудад хандан уриалсаар ирсэн бөгөөд Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөөх байр сууриа чанд баримталдаг. Түүнчлэн цаашид үүнд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ.