Дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалт өнөөдөр Жэжяны Үжэнь хотод нээгдлээ. Энэ удаагийн Үжэний дээд хэмжээний уулзалт нь "Хүн төвтэй, сайн сайхны төлөө ухаалаг байх дижитал ирээдүйг хүлээн авч, кибер орон зай дахь хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулая" уриан дор болж, дэлхийн хөгжлийн санаачилга, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны технологийн инноваци хийгээд засаглал зэрэг сэдвээр 24 дэд форум зохион байгуулах юм.
Хиймэл оюун ухааны хөгжил хийгээд засаглалын асуудлаарх бүх талуудын анхаарч буй зүйлд хариулт өгөх болно. Энэ удаагийн бага хурлын дэд форумд хиймэл оюун ухааны хэсгийг тусгайлан нэмж, хиймэл оюун ухааны технологийн инноваци ба засаглал, үйлдвэрлэлийн шинэ хүчийг нэмэгдүүлэх хиймэл оюун ухаан зэрэг сэдвүүдийн хүрээнд судлан хэлэлцэж, дэлхийн солилцоо, хамтын ажиллагааны платформыг бий болгож, хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах замаар нийтлэг ойлголтыг бий болгож, хиймэл оюун ухааны салбар дахь дэлхийн засаглалыг хамтран гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаанаар илэрхийлэгдсэн дижитал технологийг сурталчлахаар дамжин хүн төрөлхтөнд илүү сайн ашиг тус хүртээж, дэлхийн интернет сүлжээний сүүлийн үеийн хөгжлийн үр дүн болон хиймэл оюун ухааны салбарын шинэ технологи, бүтээгдэхүүнийг бүх талаар харуулж, 53 улс орон болон бүс нутгийн 665 аж ахуйн нэгж, байгууллагыг уг үзэсгэлэнд оролцуулж байна.