Сычуань муж нь одоогоор мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх 1132 төсөлтэй бөгөөд үндэсний хэмжээнд 153 төсөлтэй юм. Сычуань муж нь Чунчин, Юньнань, Гүйжөү, Ганьсу, Шааньши, Төвөд, Хөхнуур зэрэг долоон муж, өөртөө засах орон, хотын захиргаатай залгалдан оршдог бөгөөд Хятад, Төвөд, И, Чян зэрэг арав гаруй үндэстнүүд суурьшсаар иржээ.
Олон үндэстнүүдийн уялдаатай байдлын дагуу энд олон янзын, хамтаар үүсэж хөгжсөн, хамтын шинж чанар бүхий соёлыг бий болгосон байдаг.
Хятадын төв радио телевиз, Соёл, аялал жуулчлалын яам хамтран бэлтгэсэн "Хятад улсын биет бус соёлын өвүүд" хэмээх томоохон хэмжээний соёлын нэвтрүүлгийн Сычуань мужийн тухай бүлгийг CCTV-гийн ерөнхий сувгаар (CCTV-1) 10 дугаар сарын 19-ний 20:00 цагт нэвтрүүлэх бөгөөд CCTV-гийн APP-аар ч зэрэг цацах болно.