Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 6-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.
Филиппин, АНУ болон барууны бусад орнуудын байнга хийж буй тэнгисийн цэргийн нэгдсэн сургуулилтын талаарх сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Хятад улс Өмнөд тэнгисийн арал олтригууд болон түүний ойролцоох усан хилд бүрэн эрх мэдэлтэй бөгөөд бид дотоодын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу, өөрийн бүрэн эрх, ашиг сонирхлоо хамгаалах болно. Улс орнууд хоорондын батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай байж, гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гуравдагч талын ашиг сонирхлыг хохироох ёсгүй гэж үзсээр ирсэн. Өмнөд тэнгист сүр хүчээ гайхуулж, сөргөлдөөнийг өдөөх нь хурцадмал байдлыг улам хурцатгаж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах болно.