11-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Испанийн ван VI Фелипед захидал илгээж, Испани улсад ширүүн бороо орж, үер усны гамшигт өртсөнд болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Испанийн олон газарт хүчтэй ширүүн бороо орж, үер усны гамшиг болсны улмаар хүмүүс эндэж бэртэн, эд хөрөнгийн асар их гарз хохирол учруулсныг мэдээд маш их цочирдлоо. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж, эндсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархдаж бэртсэн хүмүүстэй сэтгэлээ хуваалцаж буйгаа илэрхийлж байна. Ван Фелипе болон танай засгийн газрын удирдлага дор гамшгийн бүс нутгийн ард иргэд гамшгийг даван туулж, гэр орноо хурдан сэргээнэ гэдэгт итгэж байна гэжээ.