Энэ оны 3-р сарын 1-нд Хятад, Тайланд харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Хятадууд Тайландад жуулчлах нь нэмэгдсээр байна. Тайландын аялал жуулчлалын газар илүү олон хятад жуулчдыг Тайландад аялуулах зорилгоор 9, 10-р сард "Сайн байна уу" сарын аяныг эхлүүлж, Хятадын алдартай онлайн аялал жуулчлалын платформтой хамтран сурталчилгаа хийж, аялал жуулчлалын хөнгөлөлт үзүүлэх олон арга хэмжээ авчээ.
Тайландын Аялал жуулчлал, спортын яамны тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл Тайланд 26 сая гаруй гадаадын жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 36.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд Хятадын 5.25 сая жуулчдыг хүлээн авсан нь жагсаалтыг тэргүүлж байна. Тайландын Аялал жуулчлалын газраас гаргасан тооцоогоор, энэ жилийн Хятадын үндэсний баярын үеэр 183 мянган хятад жуулчин Тайландад жуулчилж, 1.5 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна.
Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Сора Онг Тиен Тонг Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа, Тайланд улс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг, ялангуяа Хятадын жуулчдыг хүлээн авахад бэлэн байна. Бид тэднийг Тайландад байх хугацаанд аюулгүй байдлаар хангаж, жуулчдад нэн амар амгалан, таатай нөхцөлийг бүрдүүлэх болно гэжээ.