Ши Жиньпин хариу захидал илгээв
2024-09-25 15:41:27
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин Пуэр дэх Үндэсний эв нэгдлийн тангаргийн хөшөөнд амлалт өгсөн төлөөлөгчдийн хойч үеийнхэнд хариу захидал илгээж, тэднийг чин сэтгэлээсээ урамшуулж, тэдэнд найдвар хүсэл тавьсан байна.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, 1951 онд та нарын өвөг дээдэс зэрэг бүх үндэстэн ястны төлөөлөл хөшөө босгон тангараг өгч, намаа нэг сэтгэл, нэг зоригоор дагахаа тангараглаж байсан юм. 70 гаруй жилийн турш бүх үндэстний ард түмэн намынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэн эв нэгтэй тэмцэж, хил орчмын бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулан түүхэн ололт амжилт олж, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн тод хуудсыг бичсээр ирсэн юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын үндэстэнүүд бол нэгэн том гэр бүл юм, 56 үндэстэн бол бие биедээ хайртай нэг гэр бүл юм. Та бүхэн өвөг дээдсийнхээ гэрэл цацрангуй уламжлалыг бадраан хөгжүүлж, тангаргийн хөшөөний үлгэр түүхийг нэн сайнаар үргэлжлүүлэн бичиж, үндэсний эв нэгдлийн түүхийг үеийн үед уламжлан үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Бүх үндэстний ард түмэн Хятадын үндэстэнүүдийн нэгдмэл цогцын үзэл ухамсарыг зүрх сэтгэлдээ хадгалж, цусандаа шингээж, эх орныхоо газар шороог хамтдаа хамгаалж, сайн сайхан эх орноо хамтдаа бүтээн байгуулж, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн цэцэгсийг улам бүр дэлгэрүүлэн мандуулах ёстой гэжээ.