2024 оны эхний 8 сард Хятадын үйлчилгээний худалдаа хурдацтай өсөж, экспорт, импортын нийт хэмжээ 4 их наяд 886 тэрбум 560 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 14.3%-иар өссөн байна.
Тоо баримтын дагуу, 1-ээс 8-р сард Хятадын үйлчилгээний экспорт 2 их наяд 5 тэрбум 840 сая юаньд хүрч, 13.3%-иар өссөн бол импорт 2 их наяд 880 тэрбум 720 сая юаньд хүрч, 15.1%-иар өсөв. Үйлчилгээний худалдааны алдагдал 874 тэрбум 880 сая юаньд хүрчээ.
Оны эхний 8 сард мэдлэгт суурилсан үйлчилгээний экспорт, импортын хэмжээ 1 их наяд 897 тэрбум 370 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4%-иар өссөн байна. Аялал жуулчлалын үйлчилгээний өсөлт эрс нэмэгдэж, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болсон бөгөөд оны эхний 8 сард аялал жуулчлалын үйлчилгээний экспорт, импортын хэмжээ 1 их наяд 333 тэрбум 640 сая юаньд хүрч, 45%-иар өсжээ.