Дэлхийн синологичдын хоёрдугаар бага хурал боллоо
2024-10-28 09:19:23
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 27-нд "Хятадын соёл иргэншлийг ойлгож, дэлхийн шинэчлэлтийг хамтдаа ахиулах нь" сэдэвт Дэлхийн синологичдын хоёрдугаар бага хурал Фүжянь мужийн Наньпин хотод нээгдэв. Уг хурлыг Хятадын Олон улсын солилцооны нийгэмлэг болон Фүжянь мужийн захиргаа хамтран зохион байгуулж, Хятадын болон гадаадын 60 гаруй орны 200 гаруй төлөөлөгч оролцов.

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улсын харилцааны хэлтсийн дарга хэлсэн үгэндээ, Хятадын соёл иргэншилд энх тайвныг эрхэмлэх түүхэн уламжлал, бүхнийг багтаасан уудам сэтгэл, өөрөөсөө илүү бусдыг дэмжих үнэт зүйлийн үзэл баримтлал, нийтлэг сайн сайхны төлөө үйлчлэх ёс суртахууны мэдрэмж бий, бас мөнхийн энх тайван, нээлттэй хүртээмжтэй байдал, бүх нийтийн хөгжил цэцэглэлт, шударга бөгөөд зүй зохистой орчин үеийн шинэчлэлийг дэмжин эрмэлздэг. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн синологичидтой солилцоо, яриа хэлцэлээ бэхжүүлж, олон улсын нийгэм соёлын солилцоо, хамтын ажиллагаа болон дэлхийн синологийн судалгааны өндөр чанартай хөгжлийг хамтдаа ахиулж, олон орон хамтдаа орчин үеийн дэвшилтэд хүрэх замд гар нийлэн алхахад оюун ухаан болон хүчин чадлаа оруулахад бэлэн байна гэжээ.

Уулзалтад оролцсон гадаадын зочид илэрхийлэхдээ, Хятадын соёл иргэншил бол хүн төрөлхтний үнэт баялаг юм, Хятадын соёлыг идэвхтэй түгээн дэлгэрүүлж, дэлхийн гурван том санаачилгын хэрэгжилтийг ахиулж, нэн сайн сайхан ертөнцийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.