Ли Чян Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгтай уулзалт хийжээ
2024-10-12 09:41:08
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Вьентьян хотноо зохиогдож буй Зүүн Азийн удирдагчдын цуврал уулзалтад оролцох үеэр Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгтай уулзалт хийжээ. 

Ли Чян хэлэхдээ, Хятад Сингапурын харилцаа урт хугацааны турш нягт харилцаагаа хадгалсаар ирсэн. Иймд хоёр тал стратегийн яриа хэлэлцээгээ улам бэхжүүлж, бие биенийхээ ашиг сонирхохыг тууштай хамгаалж, улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, хоёр орны харилцааг зөв чиглэл руу ахиулахад Хятад улс бэлэн байна. Мөн хөгжлийн холболтоо улам нягтруулж, харилцан давуу талаа нөхөж, эдийн засгийн гогцоогоо бэхжүүлж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааг өндөр чанартай, алсын хараатай хөгжүүлэх ёстой. Хятад улс Сингапурын талтай хамтдаа олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг түргэтгэж, Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ. 

Лоуренс Вонг хэлэхдээ, Сингапурын тал нэг Хятад улсын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай дээд давхаргын хэлхээ холбоогоо бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, олон улсын олон талт үйл хэрэгт зохицуулалттай ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд илүү их хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.