Зүйлсийн интернэтийн холболтын тоо 3 тэрбумыг давах төлөвтэй байна
2024-11-04 09:36:50
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 11-р сарын 3-нд зохион байгуулагдсан Дэлхийн Зүйлсийн Интернетийн Чуулганы үеэр дэлхийн анхны "Дэлхийн Ухаалаг Холболттой Дижитал Эдийн Засаг" цагаан номыг танилцууллаа. Судалгаанаас үзэхэд энэ жил Хятад улсын зүйлсийн интернэтийн холболтын тоо 3 тэрбумыг давах магадлалтай байна.

2024 оны 8-р сарын эцсийн байдлаар зүйлсийн интернэттэй холбогдсон эцсийн хэрэглэгчийн тоо 2 тэрбум 565 саяд хүрсэн бол энэ жил дэлхий даяар зүйлсийн интернэтийн холболтын тоо 25 тэрбумыг давах төлөвтэй байна. Хятад улсын дижитал эдийн засгийн жилийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 70 их наяд юаниас давж, өсөлтийн хурд нь 20%-иас дээш байх төлөвтэй байгаа бөгөөд бүх зүйлсийг ухаалгаар холбосон дээд түвшний дижитал эдийн засгийн нөхцлийг бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тоо ойролцоогоор нэг саяд хүрэх төлөвтэй байна.

Дэлхий даяар бараг 100 гаруй улс орон, бүс нутаг зүйлсийн интернэт болон дижитал эдийн засгийн байгууллага, судалгааны төв, нийгмийн байгууллага зэрэг 400 мянга гаруй байгууллагыг үүсгэн байгуулсан бол үйлдвэрлэлд суурилсан платформууд болон олон нийтэд зориулсан үйлчилгээний систем 1 сая гаруйд хүрчээ. Зүйлсийн интернэтэд суурилсан дижитал эдийн засгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 60%-иас илүү хувийг эзэлж байгаа бөгөөд 2030 он гэхэд дэлхийн ухаалаг холболттой дижитал эдийн засгийн хэмжээ  50 их наяд ам.доллараас давах төлөвтэй аж.

Дэлхийн Зүйлсийн Интернетийн Чуулганы Гүйцэтгэх Хорооны дарга Хэ Шюймин: Зүйлсийн интернэтийн ухаалаг технологиор удирдуулсан дэлхийн дижитал эдийн засаг жил бүр 20%-ын хурдтайгаар өсөж байна. Энэ жил дэлхийн зүйлсийн интернэтийн холболтын тоо 23%-иар өсөж, 25 тэрбумыг давна гэж таамаглаж байна.