Орон нутгийн цагаар 11-р сарын 14-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцон Перу улсад төрийн айлчлал хийхээр тусгай нисэх онгоцоор Перугийн нийслэл Лима хотод хүрэлцэн очсон байна.
Перугийн Сайд нарын зөвлөлийн дарга Густаво Лино Адрианзен Олая нарын зэрэг өндөр албан тушаалтад онгоцны буудалд Ши Жиньпин даргыг угтан авсан байна. Тухайн нутгийн сурагчид Ши Жиньпин даргад цэцэг өргөж, хятад хэлээр түүнийг халуунаар угтаж буйгаа илэрхийлжээ.
Ши Жиньпин нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Перугийн засгийн газар ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Перугийн найрамдал өнө удаан бөгөөд хүмүүсийн сэтгэлд гүн суугдсан юм. Бүгд Найрамдах Перу улс БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Латин Америкийн орнуудын нэг болсон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны улс төрийн итгэлцэл өдөр ирэх тутам бэхжин, хамтын ажиллагааны мега төсөл амжилттай хэрэгжиж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна. Хоёр талын хүчин чармайлтаар миний энэ айлчлал Хятад Перугийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Би АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалт оролцон талуудтай хамтаар уг хурлыг амжилтад хүргэхэд бэлэн байна. Мөн нээлттэй Ази Номхон далайн эдийн засгийг байгуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.