НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган тухайн нутгийн цагаар 11-р сарын 11-ний өдөр хуралдаж, Аюулгүйн зөвлөлийн байнгын суудал, дотоодын шинэчлэл зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. Уг хурлын үеэр Хятадын төлөөлөгч үг хэлж, Аюулгүйн зөвлөлийн бүх талын, ач холбогдолтой, системчилсэн шинэчлэл хийхийг Хятад улс дэмжихээ илэрхийлжээ.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн өнөөгийн явуулж буй үйл ажиллагаа нь улс төр, геополитикийн мөргөлдөөн, давхар стандарт зэргийн нөлөөнд өртөж байгаа учраас Аюулгүйн зөвлөлийн нэр хүнд, итгэл үнэмшлийг сөргөөр нөлөөлсөөр байна. Газын зурвасын мөргөлдөөн жил гаруй үргэлжилж, амь үрэгдэгсэд, шархадсан хүний тоо урьд өмнө байгаагүй тоо хэмжээнд хүрсэн юм. Улмаар зарим орнууд Аюулгүйн зөвлөлийн хүчтэй үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа учраас шийдвэр батлагдсан ч гэсэн бодит хэрэгжилт явуургүй байна. Энэхүү нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэх ёсгүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй явдал учраас Хятад улс Аюулгүйн зөвлөлийн бүх талын, ач холбогдолтой, системчилсэн шинэчлэл хийхийг дэмжиж байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Аюулгүй зөвлөлийн өөрчлөлтөд олон улсын улс төрийн өнөөгийн байдал, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны арчлал, мөн дэлхийн өмнөдийн орнуудын дэвжин хөгжлийг тусгах ёстой. Ээдрээ будлиантай асуудлыг хялбарчлах арга байгаа, ямарваа нэгэн шийдэл талуудын анхаарал хандуулж байгаа асуудлыг харгалзан үзэх ёстой бөгөөд цаг хугацаа, түүхийн шалгуурыг даван гарах ёстой. Шинэчлэлийн төслийг зохиомлоор гаргаж, гишүүн орнуудын эв нэгдлийг эвдэн, шинэ зөрчилдөөнийг бий болгох оролдлогыг бид тууштай эсэргүүцэж байна гэжээ.