11 дүгээр сарын 18-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Филиппин болон АНУ хоорондоо цэргийн холбогдох гэрээ хэлэлцээр байгуулсан талаар сурвалжлагч асуулт асуужээ.
Лин Жянь хариулахдаа, ямарваа цэргийн гэрээ байгуулах, ямарваа батлан хамгаалалт аюулгүй байдлын хамтын ажиллагаа өрнүүлэх нь гуравдагч талд чиглэх, эсвэл гуравдагч талын ашиг сонирхлыг хохироох, бүр түүнчлэн бүс нутгийн энх тайван байдлыг алдагдуулж, бүс нутгийн хурцадмал байдлыг ширүүсгэх ёсгүй. Тухайн орны аюулгүй байдлыг хамгаалах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын цорын ганц зөв сонголт бол сайн хөршийн найрсаг харилцааг баримталж, стратегийн бие даасан байдлыг баримтлах явдал юм гэв.