“АНУ зэрэг орноос Хятадын эсрэг тавьсан ганц талын хориг арга хэмжээ нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, Хятадын ард түмний хүний эрхэнд сөргөөр нөлөөлж, түүний үр дагавар гадагш тэлэн өргөжиж байна, Хятад улс засаг захиргаа, хууль эрх зүйн болон бусад шаардлагатай арга хэрэгслээр дамжин хариу арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай илтгэгч Алена Духан илтгэлдээ дурджээ, 9-ний өдрийн байдлаар, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57 дугаар чуулган нэг сарын турш үргэлжилж байна. Үүний зэрэгцээ олон зуун улс орон хамтарсан илтгэл, бие даасан илтгэл зэрэг янз бүрийн хэлбэрээр Хятадын байр суурийг дэмжиж, Шиньжян, Хонконг, Төвөдийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг гэдгийг онцолж, АНУ хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсэн байна. АНУ мэтийн барууны цөөн хэдэн орон хүний эрхийн асуудлыг улстөржүүлсэн үйлдэл олон нийтэд таалагдахгүй байгааг дээрх байдал бүрэн харуулж байна.
Бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын тулд АНУ эхлээд "хүний эрхийн гэмт хэрэг" гээчийг зохиодог. Венесуэлийг жишээ болгон авч үзье. Сүүлийн жилүүдэд АНУ "хүний эрхийн асуудал" гэсэн үндэслэлээр Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ тасралтгүй өргөжүүлж, тус улсад эдийн засаг, хүмүүнлэгийн болон хөгжлийн хямралыг үүсгэж байна. "Wall Street Journal"-ын мэдээлснээр, АНУ Венесуэлийн сөрөг хүчний удирдагчдыг илээр дэмжиж, эдийн засаг болон улс төрийн дарамт шахалтаар Мадурогийн засгийн газрыг түлхэн унагахаар оролдож байна.
Засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна, Америкийн гадаадад чиглүүлсэн "хүний эрхийн дайн”-д төрийн бус байгууллагууд (NGO) чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор АНУ-д 2 сая орчим ТББ байдаг. Тэд хэдийгээр “ТББ” гэдэг боловч үнэн хэрэгтээ засгийн газартай салшгүй холбоотой байдаг. Зарим судалгаанаас үзэхэд, ТББ-уудын санхүүжилтийн эх үүсвэрийн дунд засгийн газрын санхүүжилт маш чухал, бүр цаашлаад гол зам суваг болдог байна. "Ардчилал", "хүний эрх" хэмээх далбаан дор АНУ-ын зарим ТББ-ууд дэлхийн олон газарт салан тусгаарлах, үймээн самуун дэгдээх, улс төрийн хямралыг төлөвлөх, худал хуурмаг цуурхал зохиох, үнэт зүйлсийг сурталчлан нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг нууцаар явуулдаг байна.
Мөн АНУ олон талт механизмд "хүний эрхийн хар гараа" сунгаж байна. Олон талт үзлийн үндсэн практик платформ болохын хувьд, НҮБ нь энх тайван, аюулгүй байдал, хүний эрх зэрэг чухал салбаруудыг хэлэлцэх гол сэдвээ болгодог, харин АНУ үүнийг гадаадад чиглүүлсэн "хүний эрхийн дайн”-ы гол платформ гэж үздэг байна.
Америкийн түүхч, гадаад харилцаа судлаач Жеймс Пайк тэмдэглэхдээ, АНУ хүний эрхийг улстөржүүлж байгаагийн цаад шалтгаан нь даруй дэлхийн стратеги болон олон улсын хүний эрхийн стандартын хооронд үндсэн зөрчилдөөнтэй байгаа явдал юм гэжээ. АНУ ноёрхлоо хадгалахын тулд тасралтгүй дайн дэгдээж, бусад орны дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцож, хүмүүнлэгийн гамшиг үүсгэсээр байна, эдгээр нь цөм хүний эрхийн зарчимыг харшилж байгаа хэрэг юм. Өөрийн үйлдэлдээ хууль ёсны байдал олгохын тулд АНУ "хүний эрхийг хамгаалах" гэсэн олон улсын хэмжээний "ерөнхий" уриа лоозонг гаргаж байгаа юм.