9-р сарын 26-нд Хятадын Төв Радио Телевиз (ХТРТ) болон Жянсү мужийн захиргаанаас хамтран зохион байгуулсан "Хятадын олон улсын ухаалаг сурталчилгааны форум-2024" Жянсү мужийн Ү-ши хотод боллоо. Форумд Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн болон Жянсү мужийн намын хорооны орлогч дарга, мужийн захирагч Шю Күньлинь нар оролцож, үг хэлэв.
Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ 2024 онд ухаалаг технологиуд хурдацтай хөгжиж, олон салбарт амжилттай нэвтэрч байгааг онцлов. Тэрбээр Ши Жиньпин даргын "шинэ чанарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх" чухал зааврын дор ХТРТ нь ухаалаг технологийг үр бүтээлтэй ашиглаж, шинэ боломжуудыг нээж ирснийг дурдав. Тухайлбал, ХТРТ-ийн 8К дамжуулалтын машин, CMG медиа платформ, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологиудыг Парисын олимпын сурвалжлага, нэвтрүүлэгт амжилттай ашигласан нь Хятадын хэвлэл мэдээллийн шинэ цаг үеийн хүчин чадал, дэвшилтэт байдлыг бүрэн харуулж байгааг тэмдэглэлээ.