Орон нутгийн цагаар 10-р сарын 29-нд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган "АНУ-ын Кубын эсрэг тавьсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригийг заавал зогсоох" асуудлаар ерөнхий мэтгэлцээн хийжээ. Хятадын төлөөлөгч АНУ-ыг Кубад тавьсан хоригоо цуцлахыг уриалав.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фу Цүн хэлэхдээ: АНУ болон барууны цөөн хэдэн орон ганц талт үзэл, ивээх үзлийг ихээр хэрэгжүүлэн, дээрэлхэх хандлгатай хэвээр байж, Куба болон бусад орны эсрэг ганц талын хууль бус хориг арга хэмжээ авч байгаа нь "НҮБ-ын дүрэм"-ийн зорилго, зарчмыг ноцтой зөрчиж, 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн талаарх олон улсын нийтлэг ойлголтыг ноцтойгоор алдагдуулж, холбогдох улс орон, ард түмний оршин тогтнох, хөгжих эрхийг ноцтойгоор хохироож, олон талт үзлийн жинхэнэ үзэл санаатай зөрчилдөж, энх тайван хөгжил, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх цаг үеийн чиг хандлагатай нийцэхгүй байна гэв.