Автомат боомтын терминалын цар хүрээгээр дэлхийд тэргүүлж байна
2024-10-31 15:51:05
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятадын Зам тээврийн яам хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнфэй нэгдүгээр зэрэглэлийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, автомат боомтын терминалын бүтээн байгуулалт, өөрчлөлтийн талаар Хятад улсын хүрсэн сүүлийн үеийн ахиц дэвшлийг танилцуулав.

Лю Пэнфэй хэлэхдээ: нэгдүгээр зэрэглэлийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээд автомат боомтын терминалын бүтээн байгуулалт, өөрчлөлт нь Зам тээврийн яамны үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй гол ажлууд юм гэжээ.

Нэгдүгээр зэрэглэлийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хувьд, Бохай тэнгисийн хөвөө, Хөх мөрний бэлчир бүс, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийн зэрэг дэлхийн жишигт нийцсэн боомтууд буй болж, боомтын дэд бүтцийн цар хүрээгээр олон жил дэлхийд тэргүүлсээр ирэв.

2023 оны эцэс гэхэд Хятад улсын 10 мянган тонн ба түүнээс дээш даацын хөлөг онгоц зогсох боломжтой 2878 зогсоолтой болсон нь 10 жилийн өмнөхөөс 1.4 дахин их байна. Нүүрс, түүхий нефть, шингэрүүлсэн хий, төмрийн хүдэр, чингэлэг зэрэг ачаа тээврийн томоохон системүүдийн боомтын төлөвлөлтийг тасралтгүй сайжруулж, боомтын дэд бүтцийн түвшин, уян хатан байдлыг улам сайжруулж байна.

Автомат боомтын терминалын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил ч баялаг үр дүнд хүрч, түүний хэрэглээний цар хүрээ, техникийн түвшин, ачиж буулгах үр ашиг нь дэлхийн шилдэгүүдийн нэг болов. Хятад улс өнөөдрийн байдлаар чингэлэг, хуурай ачааны автоматжуулсан 49 терминалыг нэгэнтээ байгуулж, бас 44 терминалыг барьж байна. Нэгэнтээ байгуулсан болон баригдаж буй терминалуудын цар хүрээгээр дэлхийд тэргүүлж байна.