"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р ангийн Португали хэлний хувилбар Бразилд цацагдана.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Холбооны бүгд найрамдах Бразил улсын Ерөнхийлөгч Лула да Силвагийн урилгаар Их 20-ийн удирдагчдын 19-р уулзалтад оролцох бөгөөд Бразилд төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор ХТРТ-ийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р ангийг (Португали хэлний хувилбар) орон нутгийн цагаар 11-р сарын 17-нд Бразилын Үндэсний хэвлэл мэдээллийн компани, SBT телевиз, Бразилийн шинэ зүүн хойд телевиз зэрэг олон платформ дээр цацах болно. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэвтрүүлэг цацагдах тухай урьдчилан мэдээлж байна.
"Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс" цуврал бүтээлийн 3-р анги (Португали хэлний хувилбар) нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц, соёлын өв уламжлал ба инноваци, биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрэг сэдвийн хүрээнд, Ши Жиньпин даргын хэлсэн үг болон эрт эдүгээгийн сонгодог ишлэлүүдийг нь сонгон оруулжээ.