С.В.Лавров: Орос, Хятадын хамтын ажиллагаа илүү шударга олон туйлтай дэлхийн дэг журмыг бий болгоход тустай
2024-10-04 16:54:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 3-нд хэлэхдээ, Орос, Хятадын олон улсын улс төр, гадаад харилцааны салбарт хамтын ажиллагаа нь илүү шударга олон туйлтай дэлхийн дэг журмыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

С.В.Лавров мөн өдөр Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан архив, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, сүүлийн 75 жилийн турш хоёр орны хамтын хүчин чармайлтаар Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Орос-Хятадын дипломат зохицуулалт дэлхийн тогтвортой байдлыг хамгаалж, илүү шударга олон туйлттай дэлхийн дэг журмыг бүрдүүлэхэд тустэй гэж тэмдэглэжээ.

Лавров хэлэхдээ, хоёр талын найрамдал, сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэн, харилцан ашигтай байх зарчмыг баримталбал аливаа асуудлыг шийдвэрлэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэжээ.

Хятадаас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй хэлсэн үгэндээ, Хятад, Оросын харилцаа нь томоохон улс орнууд болон хөрш зэргэлдээ орнуудын харилцан хүндэтгэсэн, илэн далангүй, эв найрамдалтай, харилцан ашигтай, хамтдаа хожсон үлгэр жишээ болж чадсан бөгөөд өнөөгийн дэлхийд олон улсын шударга ёсыг хамгаалах бат тулгуур болсон гэжээ.

Гэрэл зургийн үзэсгэлэнг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулж, хоёр улсын харилцааны түүхэн дэх томоохон үйл явдлуудыг тусгасан олон арван архивын гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна.