Ли Ши Кени улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байна
2024-11-05 15:07:01
Share
Share this with Close
youtube WeChat

Ли Ши ХКН-ын төлөөлөгчдийг тэргүүлэн 11-р сарын 3-5-ны өдрүүдэд Кени улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байна. 

Ли Ши Кенийн Ерөнхийлөгч бөгөөд Нэгдсэн Ардчилсан Холбооны тэргүүн Уильям Рутотай уулзах үеэр хэлэхдээ, Хятад улс хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг удирдлага болгон Кенитэй хамтран ажиллаж, үргэлж итгэлцсэн сайн анд, сайн түнш байж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, томоохон асуудлуудаар харилцан дэмжиж, шинэ эриний илүү нягт Хятад, Кенийн хувь заяаны нэдмэл цогцыг байгуулахыг хүсэж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгад Кенийн тал нэгдэж оролцож буйг Хятад улс сайшааж байгаа бөгөөд олон улсын олон талт байгууллагуудын шинэчлэл зэрэг асуудлаар Кени улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, "Дэлхийн өмнөд"-ийн нийтлэг ашиг сонирхлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэжээ. 

Уильям Руто хэлэхдээ, Кени улс нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, Хятад улс Африкийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Кени улс олон улсын түвшинд Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэн, "Дэлхийн өмнөд"-ийн эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Хятад улс Африкийн үйл хэрэг болон Африкийн холбооны бүтээн байгуулалтад илүү их оролцож, Африкийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.