Мөргөлдөөнийг цаашид хурцатгахгүй байх нь нэн тэргүүний зорилт юм гэв
2024-10-15 17:47:45
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлч асуув.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс Солонгосын хойгийн ойрын хөршийн хувьд, Солонгосын хойгийн байдал болон Хойд Солонгос, Өмнөд Солонгосын харилцааны чиг хандлагад анхаарал хандуулж байна, Солонгосын хойгийн хурцадмал байдал нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд мөргөлдөөнийг цаашид улам хурцатгахгүй байх нь нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Хятад улс Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө хичээн зүтгэж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжих байр суурь өөрчлөгдөөгүй байна, мөн энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд талууд хамтран ажиллана гэдэгт бид найдаж байна гэжээ.