《Эрүүл Хятад орны тухай Ши Жиньпиний яриа илтгэлийн эмхэтгэл》номыг нийтлэн тараав
2024-10-27 19:23:42
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Түүх болон Баримт Бичгийн Судалгааны Хүрээлэнгээс эмхэтгэсэн редакторласан《Эрүүл Хятад орны тухай Ши Жиньпиний яриа илтгэлийн эмхэтгэл》 хэмээх номыг саяхан ХКН-ын Төв хорооны Баримт Бичгийн Хэвлэлийн Газраас хэвлэн нийтэлжээ.

Ард түмний эрүүл мэнд нь социалист шинэчлэлийн чухал үзүүлэлт юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин-ээр удирдуулсан ХКН-ын Төв Хороо нь ард түмний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, Хятад улсын онцлогтой эрүүл мэндийн хөгжлийн замаар замнахыг чухалчилсан юм. Үүний үр дүнд эрүүл Хятад орныг бүтээн байгуулж, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, дэлхийн хамгийн том цар хүрээтэй эрүүл мэндийн системийг байгуулсан юм. Хөдөө тосгон, хот суурин газрыг хамарсан олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээг тогтворжуулж, Хятад улсын иргэдийн эрүүл мэндийн түвшинг эрс дээшлүүлсэн. Ши Жиньпинь эрүүл Хятад орныг бүтээн байгуулах талаар олон чухал үг хэлж, үзэл санааны өндөр түвшинтэй, гүнзгий утга агуулгатай, шинэ цаг эриний улс орны эрүүл мэндийн үйлсийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой мэдэгдлүүдийг дэвшүүлсэн байдаг.

Эл ном нь 10 сэдэвтэй, нийт 292 хэсэг агуулгатай бөгөөд 2012 оны 11-р сараас 2024 оны 9-р сарын хооронд Ши Жиньпиний хийсэн илтгэлүүд, яриа, захидал, захиас зэрэг 140 гаруй чухал баримт бичгээс иш татсан болно. Үүнээс зарим хэсгийг анх удаа олон нийтэд чиглүүлэн нийтэлж байна.